Сэлэнгэ аймгийн Мандал суманд 30 хоногийн хөл хорио тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж хязгаарлалтын дэглэм тогтоох тухай энэ сарын 17-ны өдрийн 405 тоот захирамж гаргажээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн заалтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргасан байна.
Тус сумын Минжийн хангайн 7-р багийн Минжийн хангайн гудамж 42 тоот Л.Даваагийн суурьт малын гоц халдварт малын шүлхий өвчин гарсан нь улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тул 2017 оны 11-р сарын 17-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжилжээ. Энэ хугацаанд тус сумын нутаг дэвсгэрт нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох, орон нутагт зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай захирамжид заасан байна.
Мөн малын гоц халдварт малын шүлхий өвчний улмаас халдварын голомтод учирсан хор уршгийг арилгах ажлыг зохион байгуулах, халдварын голомтыг устгахад ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, цагийн байдлын талаар тогтмол мэдээлж байх зэрэг холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн байна.

Ч.Отгонцэцэг