Гоо сайхны барааны үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-21 11:25:27
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Даваа гарагт Америкийн Нью-Йорк мужийн Нью-Виндзор хотын “Verla International” компанийн гоо сайхны барааны үйлдвэрт дэлбэрэлт болж, гал түймэр гарсны улмаас 30 гаруй хүн шархаджээ гэж Калифорни мужийн Оринж тойргийн онцгой байдлын албаны төлөөлөгч Бренди Кейси мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 18:19 цагт болсон бөгөөд гал унтраах, аврах багийнхныг очсоны дараа дахин нэг дэлбэрэлт болж 7 гал сөнөөгч шархаджээ.

Хэргийн газарт олон арван гал сөнөөгч болон онцгой байдлын албаны ажилтан ажиллаж байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. “Verla International” компаний үйлдвэрт ойролцоогоор 250 хүн ажилдаг бөгөөд сүрчиг, хумсны будаг, нүүр цэвэрлэгч шингэн зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ