Уул уурхай зогссон нь орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт татвар бүрдүүлэхэд түлхэц болдог томоохон аж ахуйн нэгжүүд цөөхөн байна.
Хөвсгөл суманд үйл ажиллагаа явуулдаг “Билэгт говь” компанийн Айл баянгийн нүүрсний уурхай, Дэлгэрэх суманд үйл ажиллагаа явуулдаг “Засаг чандмань” ХХК, Даланжаргалан сумын “Казмон” ХХК гээд орон нутгийн татварын орлогыг бүрдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг компаниудын ажил зогсссон нь орлого бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлжээ. Аймгийн хэмжээнд найдвартай татвар төлөгч үндэсний үйлдвэрлэгч багатай учир нийт татварын орлогын 45 хувийг зөвхөн иргэдийн хүн амын орлогын албан татвараас олдог аж.
Өөрөөр хэлбэл ажил хийж буй иргэн бүрээс олох татвар нийт олох татварын 45 хувийг бүрдүүлдэг учир хэчнээн хүн ажилгүй болно төдий хэмжээний татвар буурах магадлал өндөр байгаа юм. Үүнээс гадна хил орчмын худалдаа буурсан, бизнесийнхэн, аялагч жуулчдын цуваа хойд хөрш рүү эргэсэн гээд орлого бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг бизнесийн боломжууд хувигдсан байна.
Х.Эрдэнэбулган