“Бид хамтдаа” аяныг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:00:55

МАН-аас орон даяар хэрэгжүүлж  байгаа “Бид хамтдаа” аян арван нэгдүгээр сарын 14-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн ордонд боллоо.

Тус аяныг аймгийн МАН-ын хороо, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд намдаа шинээр гишүүд  элсүүлж, сугалаа сугалуулж, урлаг соёлын оддын тоглолтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан МАН-д элсэж гишүүний батламжаа гарджээ.

Дашрамд дурдахад хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Монгол Ардын намын ээлжит бус бага хурал хуралдаж бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэн аймгийн МАН-ын хорооны даргаар Т.Энхтүвшинг сонгов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ