ОХУ гадны санхүүжилттай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавина

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-23 12:33:01
Москва /МОНЦАМЭ/. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын “RT America” сувагт АНУ-ын эрх баригчид дарамт шахалт үзүүлсний хариуд ОХУ-ын төрийн Дум “Мэдээллийн аюулгүй байдал”, “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа.
Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг Төрийн Дум Ерөнхийлөгч В.Путинд өргөн барив.
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын “RT America” суваг АНУ-ын эрх баригчид дарамт шахалтаар энэ сарын 13-ны өдөр “гадаад агент” статустай болсон. Ингэснээр тус сувгийн үйл ажиллагаа болон санхүүг АНУ-ын хууль хяналтын байгууллага бүрэн хяналтад авах юм. “RT America” суваг АНУ-ын эрх баригчдын олонд хүргэхийг хүсдэггүй байсан мэдээллүүдийг хүргэж, үгээ хэлэх боломжгүй байсан хүмүүст боломж олгосоноор дарамтанд орлоо хэмээн ОХУ үзэж байна.
Үүний хариуд ОХУ-ын авч буй арга хэмжээ тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гаднаас санхүүжилт авдаг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах юм. “Мэдээллийн аюулгүй байдал”, “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “гадаад агент”-ын үйл ажиллагаанд хязгаарлалт хийн шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох боломжтой юм.
Дашрамд дурдахад ийм төрлийн хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалт ОХУ-д байдаггүй бөгөөд АНУ хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдлаа хэмээн ОХУ-ын RT сувгийн Ерөнхий редактор Маргарита Симоньян мэдэгдсэн юм.
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ