Нэг богоос 100 төгрөг авахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:42:10

Дорноговь аймгийн Иххэт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын нутаг дэвсгэр дээр отроор өвөлжиж буй өөрийн болон гадны аймгийн мал сүргээс бэлчээр ашигласны төлбөр болгож нэг богоос 100 төгрөг авахаар шийдвэрлэлээ.

Тус сумын нутагт энэ жил  110 мянга орчим толгой мал өвөлжих бөгөөд үүнээс гадна Дэлгэрэх, Алтанширээ, Хэнтий аймгийн зарим сумаас малчид отроо өвөлжиж буй бөгөөд бэлчээр хамгаалах, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх зорилгоор  ийнхүү төлбөр  авах болсон байна. Өнгөрсөн  жил тус сумын нутагт хур бороо  бага орсон учраас зуншлага төдийлэн сайн байгаагүй юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ