Туркийг оффшор-улсуудын жагсаалтад оруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2017-11-24 08:55:10
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Европын Холбоо нь үндэсний татвар ногдуулалтаас зайлсхийсэн компани, хувь хүмүүсийн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг газар болдог Турк улсыг оффшор-улсуудын жагсаалтад оруулж магадгүй тухай Bloomberg агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, “татвар ногдуулалтын асуудлаар хамтран ажилладаггүй эрх зүйн тогтолцоонуудын” хар жагсаалт гаргаж байгаа ЕХ-ны тусгай ажлын хэсэг нь 12 дугаар сарын 5-нд болох зөвлөгөөний үеэр Турк улсыг уг жагсаалтад оруулахыг ЕХ-ны гишүүн орнуудын сангийн сайд нарт зөвлөж магадгүй юм байна”.
 
“Туркийн эрх баригчид татвар ногдуулалтын салбарын ил тод байдлыг хангах чиглэлд хангалттай хүчин чармайлт тавихгүй байна гэж ЕХ үзэж байгаа аж. Хар жагсаалтад багтсан улсуудын талаар ямар арга хэмжээ авах тухайгаа ЕХ-ны гишүүн орнууд хараахан шийдээгүй байна. ЕХ-ны тусгай ажлын хэсэг нь 90 гаруй эрх зүйн тогтолцоог судлаж, татварын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тэдний дотроос уг жагсаалтад Армени, Панам, Серби, Тунис зэрэг 36 улс орж магадгүй аж” гэж дээрх агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ