Өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-27 14:35:38
БУХАРЕСТ, 27 ноября. /ТАСС/. Социал-демократ нам, ардчилсан үзэлтнүүд болон либералчуудын эвслээс бүрдэх эрх баригч эвсэл болон зүүний төвч үзэлт засгийн газрыг эсэргүүцсэн өргөн хүрээтэй ажиллагаа Румыны нийслэл болон бусад хотуудад өрнөсөн тухай “Agepress” агентлаг мэдээллээ.

Жагсаалд оролцогчид Румыны нийслэл Бухарест хотын Виктория талбайд байрладаг засгийн газрын төв байрны урд цуглаан хийсний дараа “Огцор”, “Гутамшиг!”, “Хулгайчууд!” гэсэн уриа хашгиран хотын төвөөр явж, Парламентын ордонд хүрчээ.

Жагсагчид шүүхийн тухай хуульд оруулахаар төлөвлөсөн өөрчлөлт болон одоо батлагдаад буй татварын шинэтгэлийг эсэргүүцэж, Засгийн газрыг болон парламентын хоёр танхимын даргыг огцруулахыг шаарджээ. Румыны нийслэлд болж буй эсэргүүцлийн жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон байна.
Э. Аянзаяа
 
Холбоотой мэдээ