Террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчлан саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-28 10:26:18
МОСКВА, 28 ноября. /ТАСС/. Австралийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд терроризмын эсрэг ажиллагаа явуулж, шинэ жилийн баярын шөнө тус улсын Мельбурн хотод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байх магадлалтай хэмээн сэжиглэгдсэн 20 настай эрийг баривчлан саатуулсан тухай “The Daily Telegraph” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Сэжигтнийг даваа гарагт гэрт нь баривчлан саатуулжээ. Одоогийн байдлаар сэжигтнээс байцаалт авч, гэрт нь нэгжлэг хийж байна.

Тус сонины мэдээлснээр, сэжигтэн этгээд сомали гаралтай австрали хүн байсан бөгөөд галт зэвсэгтэй болохыг оролдож байсан боловч бүтээгүй гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн террористуудад ээлтэй ханддаг байжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ