Умард Солонгосын харвасан пуужин шинэ төрлийнх байжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-30 16:38:19
ТОКИО. /ТАСС/.  Умард Солонгосын лхагва гарагт шилжих шөнө харвасан пуужин нь энэ оны 7 дугаар сард харвасан "Хвасон-14" пуужингаас ялгаатай буюу шинэ төрлийн пуужин байсан болохыг Японы Батлан хамгаалахын сайд Ицүнори Онодэра парламентдаа мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Пуужингийн нислэгийн өндөр болон тусгалыг харгалзан үзэхэд энэ оны 7 дугаар сард харвасан тив алгасагч баллистик пуужингаас ялгаатай, шинэ төрлийн баллистик пуужин байна гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Түүнчлэн, хоёр шатлалтай пуужин байсан гэж бид үзэж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.  
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ