“Нэгдүгээрт хүүхэд” аянд хуулийн байгууллагынхан нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-04 22:55:42
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаан болж хорооныхон “Нэгдүгээрт хүүхэд” аянд нэгдлээ. Гишүүд аяныг идэвхжүүлж, хорооны үйл ажиллагаагаар дамжуулан хууль зөрчсөн, гэрч хохирогч хүүхдийн асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллах гэнэ. Энэ үеэр “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах зарчим, үйлчилгээний зураглал”-ын талаарх мэдээллийг танилцуулж, гишүүдийн 2018 оны ажлын хуваарийг хэлэлцэн батлав.
Ирэх онд хорооны үйлчилгээг хүртэх хүүхдүүдийн бүртгэл, мэдээллийг тодорхой болгож, 6 зорилтын хүрээнд 28 чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо. Тус хуралдаанд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөөвлөлийн дарга, Хүүхдийн элч Л.Ганболд оролцож, хүүхдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцан санал солилцож, хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгч, хорооны гишүүдийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ