Мандал сумын сургуулиуд хэвийн ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн сургуулиуд өнөөдөр буюу энэ сарын 4-ний өдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхлэн, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа дахин нэг долоо хоног буюу энэ сарын 9-ний өдрийг дуустал түр хойшлууллаа.
Тус сумын хэмжээнд 12 дугаар сарын 04-ний өдрөөс сургуулийн үйл ажиллагааг нээж, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 09-ний өдрийг дуустал дахин долоо хоногоор түр зогсоогоод байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт өнгөрсөн сарын 16-ны өдөр иргэн Д-гийн үхэр амьтны гоц халдварт шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдсон билээ. Энэ байдалтай холбогдуулан сумын Засаг даргын А/407 дугаар захирамжаар тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Одоогийн байдлаар Мандал сумын голомтын бүсэд 72 айл өрхийн 425 үхрийг тусгаарлаж, 122 айл өрхийн 1155 үхрийг устгаж, хоёрдугаар ээлжийн вакцинжуулалтаар 1035 айл өрхийн 16597 үхэр, 1184 ямаа, 649 хонь, 40 тэмээ, 2163 гахай, нийт 20633 мал, амьтныг тарьж, 73875 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийгдээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод нийт 159 хүн, 38 автомашинтай ажиллаж байна. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж байгаа гэнэ. Харин Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг