Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчинд шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-07 18:17:20
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын төрийн болон үйлчилгээний байгуулагуудын барилга байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг бүрдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийнэ.
Ирэх долоо хоногт хийх шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, ХЭҮК-ийн тус аймаг дахь шинжээч, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, стандартчилал хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.
-Сүүлийн жилүүдэд баригдсан барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж хийдэг ч стандартад нийцсэн эсэх нь бага байдаг. Тиймээс шалгалт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах юм. Энэ зорилгоор Булган сумын иргэдээс төр, хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцлийн талаар санал бодлыг сонсож байна гэж ХЭҮК-ийн Булган аймаг дахь шинжээч Д.Мөнхсайхан ярилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ