Н.Хейли: Иерусалимын талаарх эцсийн шийдвэрийг Израиль болон Палестин улс гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-11 10:14:02
ВАШИНГТОН. /ТАСС/. “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан нь зөв бөгөөд эрэлхэг үйлдэл болсон юм. Гэсэн хэдий ч Иерусалимын статусын талаарх эцсийн шийдвэрийг израильчууд болон палестинчууд л гаргах эрхтэй” хэмээн АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли “Си-Би-Эс” телевизэд ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Д.Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрсөн нь зөв үйлдэл болсон. Яагаад гэвэл энэ бол бодит байдал. Иерусалим бол Израилийн нийслэл. Талууд бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн цагт л энх тайван тогтоно. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч байгаагаа зарлахдаа хилийн талаар огт дурдаагүй. Учир нь энэ бол америкчуудын шийдэх асуудал биш юм. Иерусалимын статусыг тодорхойлох эцсийн шийдвэрийг палестинчууд болон израильчууд л гаргана” гэж хатагтай Н.Хейли хэлсэн байна. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ