Сайншанд асьфалтан хучилттай авто замтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-11 15:57:03
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сум асьфалт бетон хучилттай авто замтай боллоо.
Хотын төвийн 6.83 км авто замыг шинэчлэх ажлыг “Эн ди ти кэй”ХХК, туслан гүйцэтгэгчээр “Дорноговь-АЗЗА” төрийн өмчит компани тус тус ажиллажээ. Гэхдээ замын ажлыг бүрэн дуусгаагүй бөгөөд ирэх жил дулааны улирал эхлэхээр дахин хучилт хийнэ гэж албаны хүн өгүүлэв. Харин замын ажлын санхүүжилтэд орон нутгийн төсвөөс хоёр тэрбум, 489 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн аж.
Төв замаа шинэчлэн засварласнаар уулзварууд өргөн болж, замын тэмдэг тэмдэглэгээ тодорхой болж, өнгө үзэмж сайжирснаас гадна авто осол багасах, авто машины эвдрэл буурах, жолооч нар ая тухтай зорчих боломж бүрдэж байна. 
Дашрамд дурдахад Сайншанд хотын төв замыг өмнө нь зориулалтын асьфалт бетоноор бус зөвхөн барагшунаар хучиж байжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ