Өргөн сумын сургуулийг Д.Содномын нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-12 15:24:44
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн  Содномын нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд асан Д.Содном  Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт төрсөн бөгөөд 1954-1958 онд Эрхүү хотын санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгсчээ.1958 -1963 онд Сангийн яаманд мэргэжилтэн, 1963 -1969 онд БНМАУ-ын Сангийн яамны сайд, 1969 - 1974 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албыг хашиж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд  үнэтэй хувь нэмэр оруулсан нийгэм, улс төрийн  нэртэй зүтгэлтэн билээ.
Түүний үйл хэргийг хойч үед таниулан сурталчилж, алдаршуулах, түүхэн үйл явдлыг олон нийтэд танин мэдүүлж ажиллахыг сургуулийн удирдлагад үүрэг болгосон байна. Их говийн зоригтны өлгий нутаг гэж адаршсан Өргөн сумын ерөнхий боловсролын сургууль 250 гаруй хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор  30 гаруй багш,  ажилтнуудтай  үйл ажиллагаа явуулж байна. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ