Хяналтын тооллогыг дөрвөн чиглэлд хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-14 21:26:32
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг аймгийнхаа дөрвөн чиглэлд мал тооллогын комисс, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд бүхий 12 тоологч сумдад ажиллаж байна.
Энэ жилийн мал тооллогын онцлог нь малчин, мал бүхий иргэдийн тэтгэврийн нас урагшилж буй учраас малчин иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор мал тооллогын маягт шинэчлэгдсэн учраас малыг нэг бүрчлэн тоолж мэдээллийн санг бүрдүүлж байгаа гэнэ.
Тус аймгийн хэмжээнд 1000 гаруй төрийн албан хаагч мал тооллогын ажилд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар мал тооллогын ажил багуудад дуусч сумандаа шивэлт хийгдэж байна. Орон нутагт мал тооллогын үеэр байгаль цаг уурын ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй тооллого хэвийн явагдсан гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.
Б.Гантуяа  
 
Холбоотой мэдээ