Медведев: Иргэншсэн дэлхийд дайн зарлаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-18 13:38:10

МАНИЛА. /Sputnik/. Египетэд сүйрсэн ОХУ-ын “А321” нисэх онгоц болон Парист болсон цуврал халдлага зэрэг нь иргэншсэн дэлхийд дайн зарлаж байгаагийн илрэл юм гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв.

"Террорист халдлагууд ихээхэн гарч буй энэ үед ОХУ-ыг тусгаарлах гэсэн Өрнөдийн зарим орны оролдлого сонин санагдаж байна. Энэ нь их харалган бодол бөгөөд дэлхий дахинд хор хөнөөл учруулах юм" гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, дэлхийд хор хөнөөл учруулах энэ харалган бодол нь эргээд өөрсдийнх нь ард иргэдэд сөргөөр нөлөөлж, терроризм газар авах шалтгаан болж байна гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ