Суманд модны зах байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-19 12:35:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат суманд модны зах байгуулжээ.
-Манай сум Орхон аймгийн Баян-Өндөр сумтай хиллэдэг учир жилийн жилд түлээ модны хулгай тасардаггүй гэсэн хардлага бий. Түлээ, модны зах байгуулснаар хууль бус модны хулгай буурах хандлагатай байна гэж сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Д.Наранхүү мэдээллээ.
Модны захын үйл ажиллагааг Д.Мөнхжаргал ахлагчтай "Дарь-Эхт" нөхөрлөл хариуцан ажиллаж байна.
Тус сум ирэх онд орон нутгийн төсөвт гоожингийн орлогоор 42.5 сая төгрөг төвлөрүүлэх юм. Сумын ойн сангаас 13164 шоометр түлээний мод бэлтгэхээр төлөвлөжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ