Дорноговьчууд эх түүхээсээ суралцана

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:39:00

Дорноговь аймгийн ИТХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-н буюу улс тунхагласны өдрөөр ард иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр уламжлал болгож лекц зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаа ард иргэдийн соёл боловсролын эрэлт хэрэгцээнд зориулж“Монголчууд” цахим номын зохиогч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатарыг урьж “Монголчууд яагаад түүхээ судлах ёстой вэ?” лекцийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус хурлаас өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд асан Д.Содномыг урьж “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдвээр, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийг урьж “Эв нэгдэл ба улс орны нийтлэг эрх ашиг” сэдвээр  тус тус лекц зохион байгуулж байжээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ