Саудын Аравийн эрх баригчид авлигын хэрэгт холбогдсон 20 хүнийг чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Авлигын хэргээр баривчлагдаад байсан 20 хүнийг сулласнаа Саудын Аравийн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн тухай "Уолл Стрийт Журнал” сонин мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн долоон хоногт суллагдсан хүмүүсийн дунд нөлөө бүхий эрхмүүд бий аж. Тухайлбал, Саудын Аравийн төрийн өмчийн нефтийн компани болох “Saudi Aramco”-ийн ТУЗ-ын гишүүдийн нэг бөгөөд Сангийн сайд асан Ибрагим Абдель Азиз аль-Ассаф болон “Saudi Telecom” компанийн захирал асан, сангийн дэд сайд асан, хунтайж Турки бен Халид нарыг чөлөөлсөн байна.
Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайжийн удирддаг Авлигатай тэмцэх дээд хорооноос авлигын хэрэгт сэжиглэгдсэн 11 хунтайж, 30 орчим бизнес эрхлэгчийг баривчлан саатуулах тухай тогтоолыг өнгөрсөн 11 дүгээр сарын 5-ны шөнө гаргасан юм. Энэ байгууллагыг Саудын Аравийн эзэн хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын зарлигаар байгуулсан ажээ. Нийт 208 хүнийг саатуулан байцаасан тухай хожим нь зарласан юм. “Нью-Йорк Таймс” сонины мэдээлснээр, тэдний 95 хувь нь чөлөөлөгдөхийн тулд өөрийн хөрөнгөний тодорхой хувийг холбогдох байгууллагуудад шилжүүлсэн аж.

Э. Аянзаяа