Иргэд 375 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажилд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:00:12

Орхон аймаг сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалтын ажилдаа олон нийтийг оролцуулах болсон. Энэ жил 29 бүлэг Орон нутгийн хөгжлийн сангийн 375 сая төгрөгөөр зам, гүүр, явган хүний зам, шат хийхэд оролцжээ.

Тодруулбал, таваас дээш иргэд нэг бүлэг болж түр ажлын байраар хангагдаж 29 төрлийн ажил хийсэн байна. Энэ нь иргэдийн санаанд ихээхэн нийцэж байгаа ажээ. Учир нь эдийн засгийн хямралтай энэ үед түр ч гэсэн ажил хийж цалин авч амьдралаа залгуулж байгаадаа талархалтай байсан гэнэ.

Мөн иргэд өөрсдөө хийсэн зүйлээ арчилж хамгаалах нь илүү байдаг гэж Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэл хэллээ. Бүлэг болон нэгдсэн иргэдэд төрийн байгууллагаас мэргэжил, арга зүйн  зөвлөгөө өгсөн ажээ. Мөн тухайн бүлгийн хоёроос доошгүй иргэн  хийх гэж буй ажлынхаа талаар мэргэшсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ