С.Бямбацогт агаарын бохирдлын эсрэг саналаа Засгийн газарт хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-27 16:20:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт агаарын бохирдолын эсрэг хэрэгжүүлж болохуйц саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Тэрбээр бага насны хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эхчүүд, цагдаа, ТҮК-ийн ажилчид гэх мэт нэн шаардлагатай иргэддээ амны хаалт тараах, ид хүйтний улирал дуустал гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 24 цагаар тэглэж төлбөрийг нь төр даах, цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр түгээх, хямд үнэтэй хувийн орон сууцтай болгоход нь анхаарах, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг утаанаас зайдуу амралтад амрахад нь онцгой хөнгөлөлт үзүүлэх, алслагдсан бүс нутгуудийг бодлогоор хөгжүүлж дагуул хотуудыг бий болгох, залуу боловсон хүчнүүдийг хөдөө орон нутагт ажиллах бололцоогоор хангах, цахилгаан автомашины хэрэглээг дэмжин татварыг 100 хувь чөлөөлөх, утаа үйлдвэрлэгчидтэй хатуу хариуцлага тооцдог хуультай болох зэрэг асуудлыг богино хугацаанд нарийн төлөвлөж, зөв зохион байгуулж хэрэгжүүлэх саналтай байна.

Түүнчлэн С.Бямбацогт гишүүн агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллаж цагдаа, ТҮК-ийн ажилчид, гар дээрээсээ худалдаа эрхэлж байгаа иргэд болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд нийт 2000 ширхэг амны хаалт тараах аж.
Б.Туул

Холбоотой мэдээ