Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-12-28 13:51:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэдгээр өдрүүдэд бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.   

Тодруулбал, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжиж ажиллах аж.

Б.Туул

 
Холбоотой мэдээ