“Чимх давс –таны эрүүл мэндэд” зорилтот хөтөлбөр өндөрлөлөө

Орон нутагт
174@montsame.mn
2017-12-28 19:10:55
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс санаачлан “Чимх давс-Таны эрүүл мэндэд” зорилтот бүлгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг ”Жигүүр цогцолбор сургуультай хамтран 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 27 өдрийг хүртэл гурван сарын хугацаатай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийг 1-5-р  ангийн сурагчид, багш ажилчид, сургуулийн цайны газрын хоол, цайны давсыг бууруулах зорилгоор хэрэгжүүлжээ.

Японы давсны хэмжээг тодорхойлох аппаратаар 30 гаруй багш ажилчин, 1-5-р  ангиудын 24 бүлгийн 370 гаруй сурагчийн гэрийн хоол, цайны давсыг тус тус хэмжихэд 38 сурагч буюу тус хөтөлбөрт хамрагдсан сурагчдын 10 хувь нь давс ихтэй цай, хоол хэрэглэдэг нь гарчээ.

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг хөтөлбөрийн хаалтын арга хэмжээг зохион байгуулж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Жигүүр цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд "Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье-Давсны хэрэглээг бууруулъя" сэдвээрх сургалтыг давхардсан тоогоор 204 багш ажилчид, 1-5-р ангийн сурагчдын 580 гаруй эцэг эхийг хамруулан зохион байгуулжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ