360 чиглэлд цагдаагийн алба хаагчид эргүүл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-12-31 20:29:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн “Шинэ жил– Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.


Баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.


Мөн бага насны хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төв талбай дээр дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллах аж.

 

Холбоотой мэдээ