Улсын дугаар нь 1, 6-аар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-01-01 13:32:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаарх журамд тусгаснаар өнөөдөр буюу даваа гарагт 1, 6-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөн хязгаарлуулдаг. Харин өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа тул дээрх автомашинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 1 дүгээр сарын 1-ний өдрийг "Шинэ жилийн баяр" хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөрт оруулан тооцдог. Энэ дагуу бүх нийтийн амралтын өдөрт тооцдог учир дээрх хязгаарлалтын журам үйлчлэхгүй юм. Харин иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа халтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Н.Туяа
Холбоотой мэдээ