Гэр бүл салсан хүмүүсийн 70 хувь нь хүүхдийн тэтгэлэгээ төлдөггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 11:21:29

Монгол Улсын хуулинд гэр бүл салсан тохиолдолд 18 хүртэлх насны хүүхэдтэй бол эцэг болон эхээр нь тэтгэлэг тогтоолгох хуультай байдаг. Тэгвэл энэ хууль тэр бүр биеллээ олохгүй байна.

Булган аймгийн Булган сумын хэмжээнд хүүхэддээ тэтгэлэг өгөх ёстой 311 эцэг байдаг бол эдгээр иргэдийн дөнгөж 30 нь л хүүхдийн тэтгэлгээ төлдөг байна. Хүүхдийн тэтгэлэг яагаад төлөгдөхгүй байгааг мэргэжлийн хүнээс тодруулахад “Иргэдийн нийгмийн оролцоо, нийгэмд хүлээх үүргийн ухамсар чадамж дорой байгаа нь үүнтэй холбоотой, хүүхдийн тэтгэлэгээ та төлөх хэрэгтэй байна гээд очиход өөрөө талх тамхины мөнгөө арай гэж залгуулж байна, ажил олдохгүй байна, хэрэглээнээсээ илүү гарахгүй байна гэж зовлон тоочсон эцэг эхчүүд угтдаг” гэсэн хариултыг өглөө.

Мөн Булган аймгийн Залуучуудын холбооноос саяхан зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр энэ байдалд арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа гэсэн саналууд гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллахаар ярилцлаа.

П.Батням

Холбоотой мэдээ