Өнгөрөгч 10 дугаар сар хамгийн дулаан сар байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /Xinhua/. Өнгөрөгч 10 дугаар сарын агаарын дундаж хэм 1880 оноос хойш бүртгэгдсэн жил бүрийн 10 дугаар сараас хамгийн дулаан нь байсан байна. Мөн энэ оны эхний 10 сарын найм нь тус бүрт температурын дээд амжилт эвдэгдсэн байна гэж АНУ-ын Далай болон агаар мандлын үндэсний удирдлагын төв /NOAA/ мэдэгдэв.
NOAA-ийн тайланд, 20 дугаар зуунд дэлхийн хуурай газар болон далайн гадаргын агаарын дундаж хэм Цельсийн 14 градус байсан бөгөөд энэ оны 10 дугаар сарын дундаж үүнээс Цельсийн 0.98 градусаар илүү байсан байна.
“Энэ жилийн 10 дугаар сар 1880 оноос хойших хамгийн дулаан 10 дугаар сар боллоо. Өнгөрсөн жил шинээр бүртгэгдсэн хамгийн дулаан 10 дугаар сарын агаарын дундаж хэмээс энэ жилийнх Цельсийн 0.20 градусаар илүү байжээ. Ингэснээр дэлхийн агаарын сарын дундаж хэм зургаан сар дараалан өссөн үзүүлэлт болж байна” гэж тайланд дурдав.
Д.Нямтулга