Хятад улс Ойрхи Дорнодыг хяналтандаа авах бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ЛЕНТА/. Хятад улс гадаадад байрлах цэргийн хүчээ зузаатгаж, Пакистанд тэнгисийн цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байна гэж Хятадын ардын чөлөөлөх армийн эх сурвалжаас иш татан “South China Morning Post” сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, энэ нь Хятадын хилийн чанад дахь хоёр дахь тэнгисийн цэргийн бааз болох аж. Хилийн чанад дахь Хятадын тэнгисийн цэргийн анхны бааз 2016 онд Бүгд Найрамдах Жибути улсад байгуулагдаж байжээ. Харин хоёр дахь баазаа Аравийн тэнгис дэх Пакистаны Гвадар боомт хотод байгуулах аж. Энэ нь олон улсын худалдаанд чухал үүрэгтэй Ормузийн хоолойд нэвтрэх “хаалга” нь болно гэж үзэж байгаа аж.
Пакистаны өмнөд нутагт орших боомт хот Гвадарыг Хятадын төрийн өмчийн “Chinese Overseas Port Holdings” компанийн мэдэлд 43 жилийн хугацаатай шилжүүлсэн юм. Энэ төслийг Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төсөл болон Торгоны Замын төслийн гол хэсэг гэж үздэг.

Э. Аянзаяа