Тархины үхжилтэй иргэнийг донор болгохдоо ар гэрийнхний зөвшөөрлийг авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Донорын тухай хуулийг манай улс анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр, 28 иргэнд элэг, хоёр иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу зорчсон бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50-250 мянган ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал-эмчилгээний зардалд 50-110 мянган ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон түүний ар гэрт санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, асар их чирэгдэл учирч их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг болоход шинэчилсэн найруулгын төсөл чиглэж буй.
Хууль батлагдсанаар нас барсан иргэн болгоныг донор болгоно хэмээн ойлгож болохгүй. Тухайн иргэнээс донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, эсвэл нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг эх, харгалзан дэмжигчээс нь авсаны дараа донор болгох юм. Харин эмнэлгийн байгууллага талдаа донорын эс, эд, эрхтэнийг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн хуваарилах, түүнчлэн үүдэл эсийн банктай болсноор цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд уг төсөлтэй холбогдуулж асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, 25 насанд хүрсэн иргэн донор болох, эс болох зөвшөөрлөө өөрөө гаргах эрхтэй хэмээн заасан нь юутай холбоотой вэ гэсэн асуудлыг гишүүд тодруулж байв. Энэ тухайд ажлын хэсгийн зүгээс, "25 нас гэдэг бол оюун санааны хувьд төлөвшсөн, өөрөө өөрийгөө илэрхийлэх бүрэн чадамж суусан нас. Үүний зэрэгцээ иргэний үнэмлэхээ шинэчлэх үедээ донороос татгалзсан, эсвэл зөвшөөрсөн бичгээ давхар гаргаж баталгаажуулахад тохиромжтой. Хэрэв иргэн энэхүү насандаа донор болохгүй гэсэн бичгээ гаргасан бол аль ч насанд нь донор болгож болохгүй" гэсэн тайлбарыг хийж байлаа.

Б.Туул