Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 78,6 хувьтай гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 15:09:58

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 12-р хуралдаан болж аймгийн нийгэм эдийн засгийг 2008-2015  онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 78,6 хувьтай хангалттай хэрэгжсэн гэж төлөөлөгч нар дүгнэлээ.

Тус аймаг 2008 онд Хөвсгөл хөгжил порумыг анх удаа зохион байгуулж дунд хугацааны хөтөлбөрөө баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлсэн, нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон, шинээр ерөнхий боловсролын 11 сургууль нэмэгдсэн, 10 цэцэрлэг шинээр баригдсан,  8 суманд эмнэлэг нэмэгдсэн, 7,9 тэрбум төгрөгөөр дулааны станцтай болсон, 50-р өргөрөгөөс хойших газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан, агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр цэвэр агаар сантай хамтарч өнгөрсөн онд 87 сая төгрөгөөр 190 орчим бүрэн шаталттай зуух олгосон, аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдсэн, Мөрөн сумыг бүрэн камержуулж хяналттай болсон зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэн гэдгийг аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг хэлж байлаа.

Б.Гантуяа
 

 

 

Холбоотой мэдээ