"Нийгмийн сүлжээ” сайн үйлсийн аяныг өрнүүлж байна

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 16:35:18

Дорноговь аймгийн Халамж үйлчилгээний хэлтсээс аймаг даяар “Нийгмийн сүлжээ” сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.  

Аяныг зохион байгуулагчид багуудын Ажлын албанаас  ирүүлсэн мэдээллийн дагуу баг тус бүрээс зорилтод бүлгийн нэг айл өрхийг сонгон дэмжлэг туслалцаа үзүүлж буй. Энэ долоо хоногт Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон "Нийгмийн сүлжээ аян"-д нэгдэж  Сайншанд сумын 4 дүгээр багийн иргэн М.Урансайханы гэр бүлд 25 кг гурил, 5 кг гоймон, 2кг сахар, 2кг будаа, хүүхдийн куртка, хивсэнцэр 1 ширхэг. Мөн 7 дугаар багийн иргэн М.Уламбаярын гэр бүлд 4 шуудай нүүрс, 2 шуудай мод, 3кг будаа, аяганы комыг  хүлээлгэн өгч дэмжлэг үзүүлжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ