2018 оныг “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил” болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-14 17:43:20
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2018 оныг “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил”  болгон зарлалаа.
Жилийн  ажлын хүрээнд Сайншанд сумын  гудамж талбайг тохижуулах, өнгө үзэмжийг  нь сайжруулах, хотын соёлыг түгээх чиглэлд түлхүү ажилллахаас гадна хийсэн бүтээсэн ажлаа хайрлаж хамгаалах, иргэн бүрийг соён гэгээрүүлэх чиглэлээр онцгойлон ажиллахаар болжээ.
Мөн өнгөрсөн жил зохион байгуулсан “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” зэрэг аяныг ч үргэлжлүүлэх аж. ЗДТГ-аас “Хотын өдөр”-тэй болох зорилт тавьж судалж байна. Учир нь 1961 оны зургадугаар сарын 20-нд Ардын Их хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Сайншанд сумыг хот болгон өөрчлөн байгуулж байжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ