Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэв

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2015-11-19 17:46:57

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Архивын ерөнхий газар хамтран Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн хүрээнд мэргэшүүлэх ээлжит сургалтаа энэ сарын 16-17-ны өдөр болов.

Тус сургалтад цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах найдвартай орчин бий болгох, сэргээн засварлалтын орчин үеийн арга технологи нэвтрүүлэх зорилгоор ҮТА-ын Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв, аймаг, орон нутгийн архив, салбар, төрөлжсөн архив, Үндэсний төв номын сан,  Гандантэгчинлэн хийд, Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжинламын сүм музей,  Соёлын өвийн төв зэрэг байгууллагын нийт 40 гаруй мэргэжилтнийг хамруулсан юм.

Сургалтыг ХБНГУ-ын мэргэжлийн сэргээн засварлагч Дирк Фэрлманн, Арнау Монсонис Номдедью нар удирдан зохион байгуулж байна.

Түүнчлэн өчигдөр Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн хүрээнд  “Архивын баримтын хадгалалт хамгаалалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Н.Туяа

Холбоотой мэдээ