АТГ бага насны хүүхдэд зориулсан "Туулайхүүгийн адал явдал" хичээл эхлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-17 10:52:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Сурагчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг эхлүүлж байна.
Энэ хөтөлбөрөөр 4 аймаг, нийслэлийн 20 сургуульд  хичээлийн агуулгыг өргөжүүлэх, эцэг, эх, багш нарын оролцоог хангах, бүх шатны цэцэрлэг, сургуульд хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг хүүхэд, залуучуудаар дамжуулан явуулахаар төлөвлөв. Энэ арга хэмжээний хүрээнд олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч буй ерөнхий боловсролын бага ангийн 120 гаруй сурагчид “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. “Туулайхүүгийн адал явдал” номыг хүүхэд, багачуудад шударга ёсны дадал, хэвшил бий болгох зорилгоор Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хэвлүүлжээ. Мөн  номыг дагалдан гарсан сургалтын гарын авлагад дурдсан агуулгаар улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад шударга ёсны хичээл заах боломжтой. Авлигатай тэмцэх газар олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад шударга ёсны хичээлийг Сурагчдын холбооны сургагч багш нараар дамжуулан заалгаж байна. 
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ