Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид хөнгөлөлттэй үнээр малын тэжээл авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-17 13:09:29
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас “Өвөл, хаврыг өнтэй давая” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдын малчид, мал бүхий өрхөд хөнгөлөлттэй үнээр малын тэжээл олгож байгаа юм.
Тус хөнгөлөлтөөр “Од групп” ХХК нэг тн тэжээлийг 360.000, “Чансаа Ханхөхий” ХХК  нэг тн тэжээлийг 350.000, “Батдэлгэр Трейд”  тн тэжээлийг 400.000, “Өег гурил” ХХК тн тэжээлийг 400.000 төгрөгөөр тус тус нийлүүлж байгаа аж. Малчид эдгээр компанитай гэрээ хийгдсэн нөхцөлд хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.
Сэлэнгэ аймгийн тухайд малчид, мал бүхий иргэд сумдынхаа хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнүүдтэйгээ холбоо барьж захиалгаа өгөх ажээ.
Дашрамд их хэмжээгээр малын тэжээлийн захиалга өгсөн тохиолдолд уг байгууллагуудаас орон нутагт нь хүргэж үйлчлэх юм байна.
Сэлэнгэ аймагт одоогийн байдлаар Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Хушаат суманд өвөлжилт хүндэрч байгаа юм.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ