Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-18 09:09:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм байна. 
Мөн Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. 
Түүнчлэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилж, зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах зэрэг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Н.Туяа
Холбоотой мэдээ