Дорноговь аймаг Үндсэн чиглэлдээ өөрчлөлт оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж ИТХ-ын ээлжит долдугаар хуралдааныг энэ сарын 25-наас 26-нд хуралдуулах тов баталжээ.
Хуралдаанаар аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд үнэлгээ өгөх, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланд үнэлгээ өгөх, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын товч тайланг сонсох, Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн стратегийн төлөвлөгөө батлах, иргэнд шинээр өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.
Учир нь УИХ-аар баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Нутгийн захиргааны байгууллага орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж аймгийн ИТХ-аар тухайн оны 10 дугаар сард батлуулдаг бөгөөд үүний дараа нь Төсвийн тухай хуулийн дагуу дахин хуралдаж орон нутгийнхаа төсвийг батлуулдаг журамтай аж. Тиймээс улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хэмжээ, өөрчлөлт, бусад тодорхой нөхцөлөөс шалтгаалж өмнө нь баталсан Үндсэн чиглэлдээ дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гардаг байна.
Дашрамд дурдахад тус аймгийн ИТХ 2017 оны 12 дугаар сард хуралдахдаа аймгийн 2018 оны нийт төсвийг 58 тэрбум, 382.1 сая төгрөг, үүнээс орон нутгийн суурь төсвийг 21 тэрбум, 827.8 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 30 тэрбум, 984.6 сая төгрөг байхаар төсөвлөжээ.

Х.Эрдэнэбулган