Ард түмнийхээ хүчээр л үндэснийхээ бүх асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-20 14:08:31
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун гадны ямар нэгэн хүчний хөндлөнгийн оролцоо, нөлөөгүйгээр зөвхөн Солонгосын хойгийн өмнөд болон умард нутгийн оршин суугчдын хамтын хүчин чармайлтаар л сологосчуудын бүх асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй гэж Умард Солонгосын төв телевиз мэдээлжээ.

“Бид үндэснийхээ тусгаар тогтнолын тугаа өндөрт өргөж, ирээдүйд бүхий л асуудлыг ард түмнийхээ хүчин чармайлтаар шийдвэрлэх болно. Манай улсын эрх баригчид Солонгосыг нэгтгэхийг эсэргүүцэж буй хүмүүсийн оролдлогыг таслан зогсоож, Солонгосчуудыг нягтруулахыг эрмэлзэх болно. Гадны хүчний хөндлөнгийн оролцоо, ноёрхох гэсэн багахан нөхцөлийг ч нэвтрүүлэхгүй байх шаардлагатай. Өмнөдтэй нэгдэх асуудлыг солонгосчууд өөрсдөө шийдвэрлэвэл бид амар амгалан, эв нэгдэлтэй байх болно. Үндэсний эв нэгдлийг бий болгож, Солонгосын ард түмний цусан хэлхээ холбоог нэгтгэх нь бидний зорилго юм. Өмнөд Солонгосын хэрэгт гадны хүчний хөндлөнгийн оролцоо, ноёрхлоо тогтоох явдалд цэг тавьж, үндэсний хэмжээнд тусгаар тогтнолоо сэргээх ёстой” гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ярьжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ