Цайны цагаар даатгалын үйлчилгээ авах боломжтой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-22 10:01:57
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор ирэх сарын нэгнээс цайны цагаар ажиллахаар болжээ.
Засгийн газрын хуралдаанаар ахмадын тэтгэврийг нэмэх болсон, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчны өндөр насны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан зэргээс шалтгаалан даатгалын үйлчилгээ авах гэсэн иргэдийн тоо өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдсэн учраас энэхүү шийдвэрийг гаргажээ. Нийгмийн даатгалын үйлчилгээг цайны цагаар завсарлахгүй хүргэснээр иргэд, даатгуулагчид цаг алдалгүй шууррхай үйлчлүүлэх болож бүрдэх ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ