Адуу экспортод гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:34:56

Өчигдөр 100 толгой адуу эх орныхоо дархан хилээр гарч Казахстаныг зорилоо.

Зохих зөвшөөрлийн дагуу Энхбаатар захиралтай «МЖИ» компани зохион байгуулан гаргаж буй эдгээр адуу Казахстанд хүргэгдэх бөгөөд үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар ярихдаа, -Энэ адуу бол эрүүл бөгөөд үржлийн бус таваарлаг мал юм. 1994 оноос хойш 20 жилийн дараа амьд мал экспортолж байгаа нь дэмжүүштэй сайн үйл явдал. Им тамга, гарал үүслийн гэрчилгээтэй, тарга хүч сайтай эрүүл мал гаргах шаардлагыг хангасан байгаа. Наймаа ашигтай болсон нөхцөлд энэ компани малчдаас адууг шууд хүлээн авч гаргахаа мэдэгдэж байна. Ингээд малыг гүйлгээнд оруулах нөхцөл бүрдээд эхэллээ гэв.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ