Нисэх онгоцны дэлхийн хамгийн анхны дан хөнгөн цагаан хөдөлгүүрийг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-23 17:14:50
НОВОСИБИРСК. /ТАСС/. Новосибирскийн техникийн их сургуулийн зохион бүтээгчид дэлхийн хамгийн анхны дан хөнгөн цагаан нисэх онгоцны хөдөлгүүрийг бүтээлээ гэж Новосибирскийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон шинэчлэлийн бодлогын яам мэдэгджээ.
 
Өмнө нь эд ангиудын бүх хэсгийг ган төмрөөр хийдэг байсан бол онцгой технологи ашиглан тэдгээрийг хөнгөн цагаанаар орлуулах болсноор шинэ хөдөлгүүр нь өмнөх загвараасаа 50 кг-аар бага жинтэй болж байгаа бөгөөд хүчин чадал нь 10 хувиар нэмэгдэж,  түлшний зарцуулалт нь 15 хувиар буурч байгаа аж.
 
Хөдөлгүүрт энгийн автомашины адил АИ-95 бинзен ашиглах юм байна. Түүнчлэн хөдөлгүүрт бие даасан халаалтын систем суурилуулахаар төлөвлөөд байгаа аж. Шинэ хөдөлгүүрийг цувралаар үйлдвэрлэвэл орчин үеийн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ хоёр дахин хямд болно гэж таамаглаад байна.  

Шинэ хөдөлгүүрийн газар дээрх туршилтыг энэ сарын 19-нд амжилттай явуулсан бөгөөд дараагийн удаад хөдөлгүүрийн 2 мянган цаг ажиллах чадварыг нь шалгаж, нислэгийн туршилтууд хийхээр төлөвлөөд байна гэж Новосибирскийн техникийн их сургууль мэдээлжээ.
 Э. Аянзаяа 
 
Холбоотой мэдээ