Он гарсаар 15 хоногт нь тоосонцорын хэмжээ стандартаас давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчны шинжилгээний лабораторийн харуул нь Мөрөн хотын төв цэгээс агаарын чанарын агаарын сорьц авч шинжилгээ хийж байна.
Он гарсаар хийсэн шинжилгээнд Мөрөн хотын хэмжээнд азотын давхрын хүхэрлэг хий стандартын хэмжээгээ даваагүй боловч РМ-10 буюу тоосонцорын хэмжээ 15 хоног давсан дүн гарчээ. Энэ нь иргэд түүхий нүүрс их түлдэг, хуурайшилт ихтэй, хур тунадас ороогүй, автомашины хөдөлгөөн зэргээс үүсдэг байна. РМ-10 буюу агаарын тоосонцорын хэмжээ байх ёстой стандартыг давсан нь иргэдэд тэр дундаа бага насны хүүхдийн уушгинд сөрөг нөлөөтэй гэдгийг лабораторийн инженер Д.Баасанцэрэн хэлж байлаа.

Б.Гантуяа