АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-25 10:06:54
ВАШИНГТОН. /ТАСС/. "2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон. Гэхдээ үүнд өөрөө ямар ч холбоогүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байгаа хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийлөгч Д.Трампыг сонгуульд ялахад нь түүнд тусалсан хэмээн буруутгаад байгаа нь худал юм. Тэрбээр хамгийн сайн нэр дэвшигч байсан тул ялалт байгуулсан бөгөөд Америкт бодитой тулгарсан асуудлуудыг ярьж байсан тул америкчууд түүнд саналаа өгсөн. Түүнийг хууль бус ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ийм гүжирдсэн хоосон яриа тархах болсон. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын хөндлөнгийн оролцоо байсан гэж Д.Трамп үзэж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь тэрбээр өөрөө энэ хэрэгт оролцсон гэсэн үг биш. Ямар нэгэн зүйл болж байна хэмээн мэдэгдэх нэг хэрэг, харин болж байгаа зүйлийг өөгшүүлэн дэмжинэ гэдэг өөр хэрэг. Түүнийг хольж хутгах хэрэггүй” гэжээ.  
Э. Аянзаяа 




Холбоотой мэдээ