Өвөл, хаврын морины уралдаанд хүүхэд уралдуулахгүй байх хүсэлтийг хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Л.Ганболдод өвөл, хаврын морины уралдаанд бага насны хүүхдийг оролцуулахгүй, хориглох шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлэв.
Харин уралдаанд 18-аас дээш насны иргэдийг морь унаачаар оролцуулж болзошгүй эрсдлээс хүүхдийн эрхийг хамгаалан ажиллахыг онцолсон байна. Тус аймгийн хэмжээнд 2017 онд 29 удаа хурдан морины уралдаан болж, 1954 хүүхэд оролцсоноос 18 хүүхэд мориноос унаж хоёр хүүхэд гэмтэл авч, эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Цаашид өвөл, хаврын уралдаанд бага насны хүүхдүүд оролцсоноос гар, хөл нь хөлдөх, гэмтэх бэртэх, амь насаа алдах эрсдэл ойрхон учраас хүүхдийн эрхийг ханган ажиллах шаардлагатай байгаа ажээ.

Б.Гантуяа