Тамхины үнийг 200-1200 төгрөгөөр нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-25 15:38:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд энэ оны 1 дүгээр нэгдүгээр сараас тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэхээр болсон. Татвар нэмэгдсэн учраас зарим импортын барааны үнийг ч нэмэхэд хүрчээ. 
Он гарснаас хойш тамхи худалдаалагчид тамхиныхаа үнийг дунджаар 200-1200 төгрөгөөр нэмсэн байна. Гудамжны тамхи жижиглэнгээр худалддаг цэгүүд ч тахиныхаа үнийг нэмчихэж тамхи хэрэглэгчид ярилаа. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд таван жил өнгөрлөө. Хуулиар олон нийтийн газар, үйлчилгээний төвд тамхи татахыг хориглосон ч тамхины хэрэглээ  бодит байдал дээр буурсангүй. Тамхины замбараагүй хэрэглээг багасгахын тулд тамхи зардаг цэг, татах газ­рыг хязгаарласан ч тамхи татдаг иргэд булан тохой бараадаж, жижиглэнгийн худалдаачид нууцаар тамхи ширхэглэн зарсаар л байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2017 онд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 61.3 хувь нь "Тамхи татаж үзсэн" гэж хариулжээ. Энэ нь таван хүүхэд тутмын гурав нь тамхи татаж байсан гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхийг дунджаар 100 тэрбум төгрөгөөр худалдан авч татдаг байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ