Ажилгүй иргэдийн ихэнх хувийг залуучууд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өнгөрсөн жил 3711 ажилгүй иргэн шинээр бүртгэгдэж, эдгээрээс 1400 нь ажилд зуучлагдсан байна.
Хөдөлмөр эрхлэлтийн санд бүртгэлтэй иргэдийн хувьд бүртгүүлснээс хойшхи гурван сарын хугацаанд ажилд орсон бол бүртгэлээс хасуулах, ороогүй бол бүртгэлээ сэргээлгэх шаардлагатай аж. Он гарсаар аймгийн хэмжээнд 1170 иргэн ажил идэвхтэй хайгчаар бүртгүүлж, шинээр 38 ажлын байранд захиалга ирсэн байна. Ажилгүйчүүдийн 26,6 хувь нь 15-24 насны, 36,3 хувь нь 25-34 насны, 20,7 хувь нь 35-44 насны, 13,4 хувь нь 45-54 насны, 2,8 хувь нь 55-59 насныхан байна. Үндсэндээ ажилгүй иргэдийн 60 орчим хувийг 15-34 насныхан эзэлж байгаа бөгөөд дээд боловсролын хувьд ч энэ насныхан илүү хувь эзэлжээ.

Б.Батхүү