Сургууль,цэцэрлэг эцэг эхийн хооронд "Гараас гарт" аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-26 13:38:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид нийслэлд гурван ээлжээр хичээллэж буй 19 сургуулийн гадна орчин, явган болон авто замын аюулын эрсдлийг тодорхойлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн удирдлага, багш нартай хамтран ажиллаж аян "Гараас гарт" аян эхлүүллээ.

Сургуулийн орчинд гэрэлтүүлэг, хяналтын камер хангалтгүй, авто замын тэмдэг, тэмдэглэгээ стандартын шаардлага хангаагүй, хүүхдийн сургуульдаа очих, буцах зам хол, эцэг, эх, асран хамгаалагч хүргэж өгдөггүй, сургууль орчмын бүс, ойролцоо цахим болон интернэт тоглоом, баар цэнгээний газар, зочид буудал олон байгаа нь хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх эрсдлийг бий болгож байна. Иймд сургууль, эцэг эх, асран хамгаалагч нар “Гараас гарт аян”-ыг дэмжих, “School police” эргүүлийг бодитой, чанартай хийж хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, үйлдэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг энэ аянаараа уриалж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ