Сирийн дүрвэгсэд гэртээ харьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-26 14:57:34
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн долоо хоногт Сирийн 10,4 мянга гаруй дүрвэгч нутаг буцлаа хэмээн ОХУ-ын баталан хамгаалах яамны “Улаан од” сонин мэдээлэв.
 
Тус сонины мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Сирид 10 удаа хүмүүнлэгийн ажиллагаа явуулж, хүнсний бүтээгдэхүүн бүхий 24 тонн ачааг хүргэсэн байна. Түүнчлэн 560 хүн эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг авчээ.

Сирид одоогоор 2338 суурин газар эвлэрүүлэн зохицуулах үйл явцад хамрагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эвлэрүүлэн зохицуулах үйл явцад Дхайреж, Расм-эс-саф, Рижи-Айн-эль-Гарф, Амри, Кавкаба, Шуллин, Телль-Анбар, Мбарк зэрэг 8 суурин газар нэгджээ.
 
Э. Аянзаяа  
Холбоотой мэдээ